Home » 2014 » August » 18 » ОЙ САНАМЖАА САЙЖРУУЛАX 10 АРГА
11:46 AM
ОЙ САНАМЖАА САЙЖРУУЛАX 10 АРГА

Та мартамxай , ой санамжаа сайн санаж чадаxгүй байна уу? тэгвэл энэ зөвөлгөөг дагаад үзээрэй! Таньд туслаx болно.

 

 

1. Ой санамж xэрxэн ажилдаг вэ? 
Xүн амьдраx xугацаандаа болсон үйл явдал,тохойлдсон зүйл, дурсамжаа санаатай сурдаг. Дурсамж нь шинэ мэдээлэл мэдрэxүйн ойноос богино хугацаанд  ой санамж шилжин дурсамж болж үлдэнэ. 
 
2. Ой санамжаа сэргэг байлгаx xэрэгслүүд бий болго
 
Ой санамж xадгалаx,xөгжүүлxийн тулд дарааx зүйлсийг xийж болно.  Мэдрэхгүйгээр ялган салгах , оюун санаандаа төсөөлөх, үг болон зурвас, уялдаа холбоог нь тогтоох, ангилах, давтах, дасгалжих, хэсэг болгон хуваах, ой санамжинд тус бологч хүчин зүйлүүдийг сануулагч болгож хэрэглэх.
 
3. ӨӨРИЙГӨӨ ДЭМЖИХ, ИДЭВХТЭЙ БАЙ. Хүнийг дэмжих урам хайрлахад хийж буй зүйл нь дурсамж болон үлдэг гэж анхаарлаа төвлөрүүлдэг. Түүнээс гадна хүнийг дэмжих урамшуулахад тэд өмнө зорилго тавин ажилладаг байна.
 
4. АМЬДРАЛЫН САЙХНЫГ АМСАЖ, ХҮНИЙХЭ ХУВЬД ХӨГЖ. Таны төрөлхийн өдөөгч болох цэнгэх, ойлгох, баяжуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг нь ой санамжыг тань дэмжин урамшуулагч болж болох юм. Амьдралаас таашаал авахаар шийдэх нь чухал. Гэвч үүний тулд ямарч бэрхшээлийг давж, цааш явах хэрэгтэй юм.
 
5. ӨӨРТӨӨ БАЙГАА ЗҮЙЛДЭЭ ТӨВЛӨРӨХ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛ.Ахаарлаа төвлөрүүлэх нь зарим зүйлээ хүссэн хугацаагаараа ой санаандаа хадгалахад нь тусална. Таны эргэн тойрон анхаарал татах элдэв зүйлээр хүрээлэгдсэн байдаг бөгөөдд таны доторх анхаарууштай мэдрэмж, бодол санаа, мэдрэхүйтэй сөргөлдөж мэдэх юм. Гадаад, дотоод хүчин зүйлээс болж анхаарал сарниж, өөр тийш чигэлдэг.
 
6. СУРАХ БОЛОН АМЬДРАХ ХЭЛБЭРЭЭ ЗОХИОН БАЙГУУЛ. Ой санамж ер нь цэгцтэй байдаг. ямар ч зүйлийг, хүмүүс мэдээллийг эмх цэгцтэй хадгаладаг учир та ч бас эмх замбараатай санадаг. Тийм учраас та өөртөө хамаатай зүйлийг илүү хялбар санадаг.
 
7. ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААР. 30 нас хүрээд тархи, мэдрэлийн систэм зэрэг виеийн бүх эрхтэнд өөрчлөлт гардаг. Мөн янз бүрийн өвчин . таагүй байдал ой санамжинд сөргөөр нөлөөлдөг. Эрүүл мэндээ хамгаалахын тулд төлөвлөгөө гөргөх нь чухал. Үүнд чанартай хооллох, дасгал хийх, хортой бодисыг аль болон багасгах, эмчид тогтмол үзүүлэх зэрэг багтдаг. Оюун санаагаа идэвхжүүлэх, өөрийн дадсан ажлаас өөр салбараар оролдох, тодорхойлох зэрэг нь биед дасгал сайн байдаг шиг тархи болон мэдрэлийн систэмд ч ашигтай юм. Таны үнэн сэтгэлээсээ дурлаж хийдэг ажил тань ой санамжийг тань идвэхжүүлж хөгжүүлнэ гэсэн үг юм.
 
8. СЭТГЭЛИЙН ДАРАМТ, ЯДАРГААГАА ТАЙЛАГТУН.Айдас, сандрал, уур уцаар зэргийн дараа хүн дарамтант ордог тул түүнээс гарах сайн арга зам олох хэрэгтэй байдаг. Ийм чадварыг дараах аргаар бий болгож болно.
А. өөрийгөө эзэмдэж сурах
Б. Тайван байх, бясалгал хийх, залбирах
В. Дасгал хийх
Г. Сэтгэлийн хямрал, ядаргаанд орвол ямар муу үр дагавартай болохыг урьдчилан мэдэх
Д. Нийгмийн дэмжлэг
Е. Хямралыг дагалдан бий болдог энергийг гаргах арга замууд
 
9. ХӨГШИРЧ БАЙГААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХИЙН ЗЭРЭГЦЭЭ ТЭМЦ: Бид хөгшрөх тухай болон тэр үеийг хэрхэн даван туулах тухай боддог байх хэрэгтэй. Төв мэдрэлийн систем удааширснаар анхаарал амархан сарнидаг болж, мэдээллийг хагас дутуу хүлээн авах зэрэг нь нас ахих тусам ихэсдэг. Бид үүнийг амьдралын бодит байдал болохыг нь ойлгон хүлээн авч, өөрийн хүч чадлыг дайчлан, анхаарлаа төвлөрүүлэн, бодож сэтгэн, анхааралтай ажиглаж, өөр бусад аргыг ашигласнаар зохицуулж чадна.
 
10. ОЙ САНАМЖАА ХӨГЖҮҮЛЭХАРГЫГ ТУРШИХ ҮЕДЭЭ ӨӨРТӨӨ БАГШ БОЛ. Та өөрийгөө хүмүүжүүлж, дэмжиж, урагш явахад гурван чухал зүйл шаардлагатай. Зөвшөөрөх, хамгаалах, хүч чадал. Эцэст нь та өөрийн байдал, амьдралынхаа талбарт ой санамжаа сайжруулах өөрчлөлтийг хийнэ. Та үүнийгээ эрчимжүүл таны хувьд ой санамжаа сайжруулах арга барилын чүхам аль нь үр дүнтэй, ашигтай болохыг тодорхойлж, ой ухаандаа хоосон орон зай үлдээхээс сэргийлж чадвал амжилтанд хүрэхэд тань нэмэр болно. Та энэхүү өөрчлөлтийг хийхээр оролдоход таньд туршлага сууна.
 
Таныг хүндэтгэсэн админ UndertakeR :)
Үзсэн: 525 | Нийтлэсэн: UndertakeR | Үнэлгээ: 0.0/0
Total comments: 0
avatar
Холбоо барих
95596831 imnt_illuminate@yahoo.com, beku_fps@yahoo.com
IlLuMiNaTe TeaM
♦ IlLuMiNaTe TeaM ♦